Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд урьж байна.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтанд урьж байна

 

       Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулах тухай Ховд аймгийн Дөргөн сумын Засаг даргын 2014 оны А/35 тоот захирамжаар Нарны цахилгаан станц барих зориулалтаар газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг 2014 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс зарлаж байна.

Эзэмшүүлэх газрын байршил, талбайн хэмжээ:

Дөргөний Усан цахилгаан станцаас хойш   2 км-ын зайд

1.N48o 20 21.7  Е 092o 48 40.1’’

2.N48o 20 16.6’’  Е 092o 48 46.8’’

3.N48o 20 16.6’’  Е 092o 48 27.7’’

4.N48o 20 13.4’’  Е 092o 48 17.4’’

5.N48o 19 55.8’’  Е 092o 48 45.3’’

6.N48o 19 59.9’’  Е 092o 48 51.6’’ солбилцол бүхий 25 га газар,

Төслийн ерөнхий шаардлага:

       Нарны цахилгаан станцын барилга байгууламж нь архитектур төлөвлөлтийн шаардлага хангасан иж бүрэн цогцолбор байна.

       Төсөл сонгон шалгаруулалтанд оролцогч хуулийн этгээд нарны цахилгаан станц барих, холболт хийх тусгай зөвшөөрөлтэй байх ба үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ нийлүүлэх техникийн болон эдийн засаг, ажиллах хүчний тооцоог төсөлд тусгасан байна.

 

       Барилга байгууламж барих хугацаа:2015-2016 он

      Төсөл шалгаруулах үндсэн үзүүлэлт болон гэрээний төсөл:

       Төсөл сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтанд заасан шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулж Монгол Улсын “газрын тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулна.

       Төсөл хүлээн авах, шалгаруулах хугацаа, хаяг:

Төслийг Ховд аймгийн Дөргөн сумын ЗДТГ-ын 105 тоот өрөөнд Газрын даамал 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 17-00 цаг хүртэл бүртгэж хүлээн авах ба төсөл сонгон шалгаруулалт 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус сумын ЗДТГ-т 13-00 цагаас  явагдана.

       Харилцах утас: 88668883, 88101815