ЗАСАГ ДАРГЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

ИТХ-ын  ...... оны ... дугаар сарын ...

                                                                                           –ны өдрийн ...  дугаар хуралдааны

                                                                                               ...  дугаар тогтоолын хавсралт

 

ДӨРГӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН

 ХӨГЖҮҮЛЭХ  2015 ОНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСӨЛ

 

            Сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцлийг бүрдүүлэх, шийдлийн Засгийн газар, Аймгийн Засаг даргын 2015 оны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, сумын цогцолбор төлөвлөгөөг хэрэгжүүлэн сумын эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай ил тод, нээлттэй хүргэх, иргэдийн оролцоо, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд үндсэн чиглэлийн зорилго оршино.

            Нэг: Төрийн удирдлага эрх, зүйн бодлогын хүрээнд:

            1.1. Төрийн удирдлагын талаар:

            1.1.1. Жилд хоёроос доошгүй удаа хөдөөгийн багуудаар холбогдох ажлын хэсэг гарган ажиллуулж иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1.1.2. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүүг ард иргэдэд ил тод нээлттэй болгох ажлыг үргэлжлүүлнэ.

            1.1.3. Төрийн албан хаагчдын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгож, ёс зүйн дүрмийг баримталж ажиллуулна.

            1.1.4. “Цахим засаглал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, сумын вэб сайтын үйл ажиллагааг тогтмолжуулна.

            1.1.5. Сумын түүхт 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг байгуулж, бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, сум сурталчлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.

            1.1.6.  Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжин ажиллана

            1.1.7. Төсвийн байгууллагуудын бараа материалыг тендер шалгаруулах замаар худалдан авч хэвшүүлнэ.

          1.1.8. Ард иргэдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах аргад сургаж дадлагажуулах

            1.1.9. Сумын хөрөнгө оруулагч, хандивлагчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах

            1.2. Эрх зүйн бодлогын хүрээнд:

            1.2.1. Олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааг зохион байгуулна.

            1.2.2. Авилгын эсрэг болон нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээлгэсэн үүргийн биелэлтийг хангуулж ажиллана.

            1.2.3. “Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийн хэрэгжилийг хангаж ажиллана.

            1.2.4  “Хууль дүрэм бодит амьдралд” аяныг үргэжлүүлэн зохион байгуулж, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн ажлын үр нөлөөг сайжруулна

            1.3. Гадаад бодлогын талаар

            1.3.1. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай үйлдвэрлэл хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

            1.3.2. Хөрш зэргэлдээ улс оронд технлогын туршлага судлах аялал зохион байгуулах.

            1.3.3. Хөрш зэргэлдээ сум орон нутагт туршлага судлах.

Хоёр: Нийгмийн бодлогын хүрээнд:

            2.1. Боловсрол соёлын талаар:

            2.1.1. Сургуулийн хүүхдийн хамран сургалтыг /99,5%/,  сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн хамран сургалтыг / 89% /-д хүргэнэ.

            2.1.2. Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулна.

            2.1.3.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдаас  сумын Засаг даргын нэрэмжит түвшин тогтоох шалгалтыг авч сургалтын арга зүйд үнэлэлт дүгнэлт өгнө.

            2.1.4. Улс, аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа боловсролын чиглэлийн  хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах.

                        Гурав: Эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаар:

            3.1.1. Суманд нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлгэнэ.

            3.1.2. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган ажиллана.

            3.1.3.  Уламжлалт эмчилгээний сувилал ажиллуулах. 

            3.1.4. Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах тогтолцоог бий болгож, урьдчилан сэргийлэх тарилгын хамралтыг 90 хувиас бууруулахгүй ажиллана.

            3.1.5. Эх нярайн эрсдэлээс хамгаалах, эх хүүхдэд үзүүлэх эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж эх хүүхдийн өвчлөл эндэгдэлийг бууруулж ажиллана.

            3.1.6. Эмийн сангийн стандартыг хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь сайжруулна.

            3.1.7. Сумын эмнэлгийг лабораторын багаж хэрэгсэлийг нэмэгдүүлж, мэргэжилтнийг бэлтгэж суманд  хийгдэх шинжилгээний нэр төрлийг нэмэгдүүлнэ.

            3.1.8. Ундны усны асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллах.

         3.1.9 Хүнсний аюулгүй байдлыг хангасан худалдаа үйлчилгээний төв байгуулах иргэдийн санал санаачлагыг дэмжих.

 

 

Дөрөв: Нийгэм хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар:

4.1.  Хүүхэд бүрт сар бүр 20000 төгрөг олгох төрийн бодлогыг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлнэ.

4.2. Ажлын байруудыг  бий болгож, ажилгүйдлийг бууруулна.

            4.3. Мэргэжил олгох болон давтан сургалтанд 20-аас доошгүй ажилгүй иргэдийг хамруулна.

            4.4.  Нийгмийн халамж,  тусламж авах иргэдийг сонгон шалгаруулахад  амьжиргаа дэмжих зөвлөлд уламжлан шийдвэрлүүлнэ.

            4.5. Бүтэн өнчин хүүхдийг аймгийн Засаг даргын тэтгэлэгт хамруулна.

            4.6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.

            4.7. Нийгмийн даатгалд хамрагдагсадын хүрээг өргөжүүлж, малчдыг нийгмийн даатгалд хамруулах ажлыг эрчимжүүлнэ.

            4.8. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор зорилтот бүлэгт хүргэж ажиллана.

            Тав: Эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтэц, барилга хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хүрээнд:

            5.1. Санхүү эдийн засаг, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар.

            5.1.1. Орон нутгийн татварын хувь хэмжээг оновчтой тогтоох, татварын бааз, суурийг өргөжүүлэх.

            5.1.2. Үндсэн чиглэлд суурилсан төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлж, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэн өр, авлагагүй ажиллана.

            5.1.3. Суманд байгаа сангуудын удирдлагын менежментийг боловсронгуй болгож, үр дүнг сайжруулна.

            5.1.4. Өмч хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтанд тавих хяналтыг сайжруулна. 

            5.1.5. Санхүүгийн сахилга хариуцлагыг өндөржүүлнэ. 

            5.1.6.Төсвийн байгууллагуудын санхүүгийн тайланг сар бүр ард иргэдэд ил тод, нээлттэй мэдээлнэ. 

            5.1.7. Засаг даргын тамгын газрын дотоод сүлжээг ашиглалтанд оруулж цаасгүй технологи нэвтрүүлнэ.

            5.1.8. Нэгдсэн халаалттай болох асуудлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх.

 

5.2. Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний талаар

            5.2.1. Сумын үйлдвэржилтийн бодлого боловсруулж хэрэгжилтийг хангана. 

5.2.2. Сумын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн сурталчилах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах.

5.2.3. Үйлдвэрлэл үйлчилгээ өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж бага хүүтэй зээлд хамруулна.

5.2.4. Ингэний сүү, хоормогийг нутгийн брэнд болгох.

5.3. Дэд бүтцийн талаар:

5.3.1. Цэвэр гудамж, цэмцгэр сум хөтөлбөр хэрэгжүүлэх

          5.3.2. Сумын төвийн 04кв-н шугамыг шинэчилж өргөтгөл хийх ажлыг цаг хугацаанд чанартай хийлгэх

5.3.3.  Сумын орох, гарах хаалга барьж байгуулах.

5.3.4 Сумын төв гудамжинд гэрэлтүүлэг тавих.

5.3.5 Тэмээн жингийн арга хэмжээг Монгол улсын аялал жуулчлалын нэгдсэн төлөвлөгөөнд оруулах.

 

5.4. Барилга, хот байгуулалт, газрын харилцааны талаар:

            5.4.1. Ãàçàð çîõèîí áàéãóóëàëòûí 2015 оны төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллана.

            5.4.2. Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд зохих арга хэмжээ авч ажиллах.

            5.4.3. Газрын нэгдмэл сангийн тооллого хийж, худаг уст цэгийн судалгааг arcGIS программаар зураглах.

6. ХАА бодлогын хүрээнд:

            6.1.1. “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх ажлын чанарыг дээшлүүлнэ. 

            6.1.2. Сумын хэмжээнд худаг уст цэгийн эзэмшил, ашиглалтыг сайжруулна. 

            6.1.3.  Малыг индексжүүлсэн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулна.

            6.1.4. Мал угаалгын ажлыг графикаар чанартай зохион байгуулах
            6.1.5. Малын чанар сайжруулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

6.1.6. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ.   

6.1.7. Малжуулах төслийг хэрэгжүүлж ажиллах. 

6.1.8. Тэмээ өсгөх дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

            6.2. Газар тариалан, Байгаль орчны талаар:

            6.2.1. Жимс жимсгэнэ, чацарганы тариалалтыг нэмэгдүүлнэ.

            6.2.2. Хүлэмжийн аж ахуйг бий болгоно.

            6.2.3. Сумын наадмын талбайг зүлэгжүүлж мод тарих

            6.2.4. Мод бутлаг ургамлыг түлшинд хэрэглэхийг бууруулна.

            6.2.5. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарих өдрийг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран үр дүнтэй зохион байгуулна.

            6.2.6. Загийн тойрууд говийн унаган ургамал загийг туршилтаар тариалах

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР