СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөн Хөдөө аж ахуй ,байгалийн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шинэ сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Эдийн   засгийн  бүтцийг боловсронгуй  болгож, хэрэглэгч сумаас үйлдвэрлэгч сум болох суурь нөхцлийг бүрдүүлэх
  • Ажлын байрыг 2 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг  хүн амын суурьшил, газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
  • Нийгмийн дэд бүтэц,  Орон сууцны   хангамжийн  хувийг дээшлүүлэх
  • Сум хөгжүүлэх мастер төлөвлөгөө 10-н жилийн хугацаатай боловсруулж батлуулах
  • Сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийлгэж,төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх

Орон нутгийн байгалийн баялаг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурласан үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэх