Мэдээ

Энэ 4 жилийн хугацаанд сумын 12-н жилийн дунд сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой 2014 онд,сум үүсэн байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой 2016 онд тохиож байгаагаар онцлог юм.

  • 2013.04.20 –нд сум хөгжүүлэх сангийн 127 сая төгрөгийг хувиараа жижиг, дунд бизнес эрхлэгч 9 иргэнд олголоо.
  • Дөргөн сумын засаг даргаар ахлуулсан хүүхдийн төлөө салбар зөвлөл байгуулагдаж  үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсрууллаа. Зөвлөл нь чиглэл бүрийн 9 хүний бүрэлдэнхүүнтэй Дөргөн сумын хүүхдүүдийн сайн сайхны төлөө ажиллах зорилготой юм. “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамтдаа” сэдвийн хүрээнд боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүргийн талаарх сургалтыг  хүүхдүүд, эцэг эхчүүдэд зохион байгууллаа.
  • Сумын ИТХ-ын даргаар ахлуулсан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьчдилан сэргийлэх” салбар зөвлөл байгуулагдаж 5 сарыг “Архины эсрэг” сар болгохоор тогтон ажлын төлөвлөгөөндөө тусган үйл ажиллагаагаа эхэллээ.
  • Норвегийн тусламжийн байгууллагын дэмжлэгээр Дөргөн сумын дотуурыг байрыг тохижуулах, хүүхдүүдийн ая тухтай байдлыг хангах орчин бүрдүүлэх чиглэлээр хүүхэд, багш, эцэг эхийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор 5 сарын 17 нд өдөрлөг зохион байгуулагдана.
  • Хүүхдийн баярыг угтан хүүхдийн паркыг сэргээн засварлах, орчны хогийг цэвэрлэх, цэцэрлэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
  • Дөргөн телевиз үйл ажиллагаагаа хэвийн явуулж ард иргэдэд нээлттэй үйлчилж, мэдээлэл хүргэж байна.
  • 4-р сарыг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодит болгох сар болсонтой холбогдуулан сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд бүтээлийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
  •