"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" ОУБ

Манай сумын 29 өрхөд Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага нь өрх тус бүрт 3 тугалтай үхэр, нэг жилийн тэжээлтэй нь өгөх үйл ажиллагаа 2015 оны 03 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд явагдаж байна. Мөн тэдгээр өрхүүдийн тэргүүн, эхнэр нарт нь 3 хоногийн сургалт явуулж байна. Сургалт болон төслийн гол зорилго ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх,тэдний хариуцлагыг дээшлүүлж, эрүүл Монгол хүүхэд өсч бойжуулахад зорьж байгаа юм.