Мэдээлэл

ДӨРГӨН СУМЫН ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ

2014 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2015.02.12

Тус суманд тайлант онд 15 хүн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах ёстой байснаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 20 дугаар тогтоолын дагуу 7 хүн гаргах шаардлагагүй болсон. Иймд гаргах шаардлагтай 8 хүнд хөрөнгө орлогын мэдүүлэг хэрхэн гаргах талаар сургалт явуулж хуулийн хугацаанд нь үнэн зөв гаргуулж авч цахим сайтад шивж баталгаажуулалт хийсэн. Мөн цахим сайтаас ХАСХОМ 1, ХАСХОМ 2 хэвлэж холбогдох дээд байгууллагад хүргүүлсэн болно.

2014 онд тус сумаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг 5 хүн гаргаж Авлигатай тэмцэх газраар хянуулж хуулийн дагуу томилгоо хийж ажилласан. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах   зорилгоор төрийн бүх байгууллагад зөвлөмж хүргүүлж ажилласан. Дээд байгууллагаас ирсэн хугацаатай албан бичгийн хариуг хугацаанд нь хүргүүлж ажилласан. Хууль зүйн хэлтэс, АТГ-аас зохион байгуулсан сургалтанд таслахгүй сууж, албан ажилдаа хэрэгжүүлж ажиллаа. Сумын 2014 оны Авлигын эсрэг төлөвлөгөө гаргаж ИТХ-аар батлуулж мөрдөж ажилласан. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангуулж ажилласан