Аймгийн сайн малчин цолоор шагнагдлаа

Модон морин жилийн Аймгийн сайн малчинаар шалгарсан  Сээр багийн малчин Б.Бямбажав, Агваш багийн сайн малчин Б.Пүрэвдорж нарт Аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга З.Эрхбаяр ахлуулсан ажлын  хэсэг тэдний өргөө цагаан гэрийн хойморт нэр хүндтэй шагналыг гардуулан өглөө.