"ДУУЛАХ ӨДӨР" ДУУН ЦЭНГҮҮН

Ахмад настангуудын нийгмийн идэвхийг дээшлүүлж, алтан үеийн дуунуудыг сэргээх, тэдний чөлөөт цагийг зүй зохистой өнгөрүүлж тэдний нэг ч гэсэн өдрийг баяр бахдалтай өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан "ДУУЛАХ ӨДӨР" дуун цэнгүүн маань амжиллтай болж өнгөрлөө. Цэнгүүний үеэр азтай үзэгч шалгаруулж 1 хүнд 1 тонн нүүрс, 1 хүнд 0.5 тонн нүүрс,1 хүнд тавгийн идээ, 2 хүнд 5 летр сүү гардуулан өглөө.

Тэмцээнд:

  1. АХА тэмцээн                     1-р байр Агваш баг  Б. Хишгээ

                                                  2-р байр Агваш багБа. Пүрэв

                                                  3-р байр Өгөөмөр баг Д.Цэвээн

  1. Дууны тэмцээн                 1-р байр Аргалант баг Дарьсүрэн

                                                  2-р байр Аргалант баг Ц. Даваа

                                                  3-р байр Сээр баг Б. Цэгмэд

  1. Хос бүжгийн тэмцээн        1-р байр З.Баасандорж, Д.Түнжин

                                                  2-р байр Ц.Оюундэлгэр, Б.Цэгмэд

                                                  3-р байр Д.Удвал, М.Даваажав

Тусгай байр Д.Бадамцоо, Г.Дэвээ нар тусгай байр эзэлж тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

"ДУУЛАХ ӨДӨР" дуун цэнгүүнийг маань Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Б. Жамъянбазар ивээн тэтгэж оролцлоо.