Дөргөн сумын уугуул болон ажиллаж амьдарч байсан сум орон нутгийн минь ард иргэд,хөгжил цэцэглэлтийн төлөө үргэлж санаа сэтгэлээ зориулж явдаг хувь хүн, албан байгууллага,эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа нийт монголчууддаа алдарт Хар- Ус нуурын хөвөөнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Бүрэн эрхийн 2012-2016 онд Дөргөн сумын хөгжил цэцэглэлтийг тодорхой үе шатанд хүргэж ,ард иргэдээ амгалан тайван, эрүүл энх, ажилтай орлоготой сайн сайхан амьдралд хүргэхийн төлөө ажлаа төлөвлөөд байгаа ба сумын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын шавхагдашгүй баялаг болох уламжлалт мал аж ахуйгаа боловсронгуй болгон хөгжүүлэх,малчдын залуу халааг бэлтгэх,сумын ард иргэдийг ажлын байраар хангаж найдвартай амьдралын эх үүсвэртэй болгох үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэх,ард иргэдэд төрийн үйлчилгээг ил тод,чанартай, хүртээмжтэй, шуурхай болгох гээд нилээд ажил тусган хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ 4 жилийн хугацаанд сумын 12-н жилийн дунд сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой 2014 онд,сум үүсэн байгуулагдсаны түүхт 60-н жилийн ой 2016 онд тохиож байгаагаар онцлог юм

Манай сумын нутаг үнэхээр байгалын үзэсгэлэн төгс цогцлон бүрдсэн Агваш арал,Чоно харайхын гол,Алаг уул,Бадамлянхуа цэцэг гээд сонин содон зүйлээр дүүрнээс гадна  нууранд нь хун өвөлжсөн, нутагт нь хүн хоргодсон ийм сайхан нутагт ажиллаж амьдарч байгаагаараа бахархаж явдагаа.

 

                Монголчууд элгээрээ энх амгалан,төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

 

                                     Засаг дарга               Х.Дэлгэрнасан